ЭЕШ-ын хариу маргааш гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ2015-2016 оны ЭЕШ-ын шалгалтын дүн, онооны жагсаалтыг маргааш Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн www.eec.mn сайтад байршуулан нийтэд зарлана.
Тиймээс элсэгчид шалгалтынхаа дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц кодоо ашиглан тус вебсайтаас үзэх боломжтой.
Энэ жилийн ЭЕШ энэ сарын 15-19-нд орон даяар болж, 37200 гаруй шалгуулагч оролцсоноос 15123 нь нийслэлд, 22041 нь орон нутагт элсэлтийн шалгалт өгчээ.
Шалгалтын тестийн түлхүүр үг өнгөрөгч мягмар гарагт Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн цахим хуудаснаа нийтлэгдсэн. Энэ жилийн ЭЕШ-ын үеэр шалгалтын хариу задарсан гэх маргаан үүсээд байсан ч БҮТ болон ЦЕГ, ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын хэлтэс шалган хариу алдагдаагүй гэсэн дүгнэлтийг гаргасан билээ.
Ж.Болор