Ахмадын хоёр байгууллага төөрөгдөлд оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 10:33:08

Орхон аймагт ахмадын хоёр байгууллага байдаг. Үүний аль нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус байдгаас ахмадуудын эрх ашиг зөрчигдөж байна гэж ахмадын төлөөлөл хэлж байна. 

Тодруулбал, Орхон аймгийн Ахмадын хороо, “Чөлөөт ахмадын салбар зөвлөл” гэсэн хоёр байгууллага бий. Аймгийн Ахмадын хороо нь Эрдэнэт хот, “Эрдэнэт үйлдвэр” ХХК байгуулагдсан цагаас эхэлж бий болсон бол “Чөлөөт ахмадын салбар зөвлөл” 2013 онд Орхон аймагт үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлжээ. Ийнхүү хоёр байгууллага ахмадуудыг “талцуулах”, хуваах болсон байна. Иймд аймгийн Ахмадын хорооны дарга М.Амаржаргал, “Чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн н.Баасанг буруутгаж өндөр настануудын эрх ашгийн төлөө бус явж байна гэж шүүмжиллээ.

Мөн орон нутгаас олгодог санхүүжилт хоёр хуваагдаж байгаа нь  үйл ажиллагааны зардалд хүрэлцэхгүй байна гэв. Өнгөрсөн онд орон нутгаас ахмадын байгууллагад 50 сая төгрөг өгсөн бөгөөд үүнийг “Чөлөөт ахмадын салбар зөвлөл”-тэй тавь, тавин хувиар хуваажээ. Цаашид ийм байдалтай ажиллаж болохгүй гэдгийг онцолж шинээр барьсан “Ахмадын ордон”-нд цуг байрлах нь ч олон нийтэд үл ойлголцол бий болгоно гэлээ. Иймд Олон улсын Ахмадын баярын өдөр тохиож буй эл үед  юуны өмнө талцлыг зогсоох нь тэдний эрх ашгийг хамгаалж буйн эхлэл гэсэн юм. 

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻
注释