Асрамжийн газрын барилга баригдах нь тодорхойгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд суманд байдаг Говийн бүсийн асрамжийн газарт 22 ахмад настан байнга асруулдаг.
Асрамжийн газрын одоогийн барилга нь 30 хүнийг хүлээн авах хүчин чадалтай хэдий ч барилга хуучирсан, дээврээс ус гоождог, өрөө тасалгаа муутай учир шинээр барилга барих шаардлага гарч 2013 онд орон нутгийн 17 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар барилгын зураг төсвийг хийлгэсэн ч санхүүгийн хямрал, боломжоос шалтгаалж одоог хүртэл баригдаагүй юм.
Тус асрамжийн газар нь 2013 онд Стандарт хэмжилзүйн газраас гаргасан 5823:2013 Ахмад настны асрамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагын дагуу 30-н ортой байж нэгдүгээр зэрэглэлд тооцогдох аж.
Мөн 2014 онд магадлан итгэмжлэгдэж “А” үнэлэгдсэн төдийгүй үйл ажиллагаа явуулах эрхээ 3 жилийн хугацаагаар сунгажээ.
Х.Эрдэнэбулган
Ulaanbaatar