Ховд аймгийн ИТХ 9 эмэгтэй төлөөлөгчтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-07-01 15:48:56

2016 оны Аймгийн ИТХ-ын сонгуульд нийт 41 хүн нэр дэвшсэнээс улс төрийн намуудаас 13 эмэгтэй сонгуульд өрсөлдөж, сонгуулийн дүнгээр 9 эмэгтэй төлөөлөгч гарах урьдчилсан дүн гарчээ.

Эдгээр  эмэгтэйчүүдээс МАН-аас Жаргалант сумын Хайрхан багийн засаг дарга Л.Цэнд-Аюуш, Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн төрөх тасгийн эрхлэгч Ц.Нарангэрэл, зүрх судасны их эмч Л.Бадамхорлоо, их эмч Б.Амаржаргал, Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн нябо Ч.Уранчимэг, Бугат багийн засаг дарга, аймгийн Намын хорооны тэргүүлэгч С.Лхагвасүрэн, Жаргалант сумын намын хорооны тэргүүлэгч Б.Болорчимэг, Ардчилсан намаас Алагтолгой багийн засаг дарга Нямсүрэн, Буянт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч Т.Энхтуяа нарын  9 эмэгтэй ялалт байгуулжээ.

А.Бямбасүрэн

相关新闻