Хэл соёлын судалгааны экспедицийг сэргээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал доктор (Sc.D), профессор Ж.Бат-Ирээдүй Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинтой албан ёсоор өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар Соёлын яамтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, биет бус соёл болох хэл, аялгуу судлал, мөн хотын хэлний соёлын талаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцов.
Түүнчлэн ирэх оны төсөвт хэл соёлын судалгааны экспедицийн төсвийг тусгаж жил бүр зохион байгуулахаар боллоо. Соёлын сайд удахгүй ШУА-ийн хүрээлэнгүүдээр зочилж, үйл ажиллагаатай танилцана хэмээн мэдэгдэв.