ТТАХНЭ “Ногоон хоол”-ны цэсийг нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-07 15:42:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ эмчилгээний үр дүнг сайжруулах шимт бодисыг агуулсан өвөрмөц технологиор бэлтгэсэн өөрийн брэнд эмчилгээний “Green food” буюу “Ногоон хоол”-ыг нэвтрүүлэн хэвтэн эмчлүүлэгчиддээ үйлчилж эхэллээ.

 

Тус эмнэлэг нийт ажилтан, алба хаагчдынхаа дунд “Ногоон хоол-Эрүүл мэнд” уралдааныг зохион байгуулж, нийт 24 тасаг, албад 90 гаруй нэр төрлийн хоолноос шалгаруулан эмчилгээ, зөв зохистой эмчилгээний хоолны 1 өдрийн цэсийг гарган нэвтрүүлж байна. Энэхүү хоолны цэсийг 7 хоног бүрийн пүрэв гарагт олгож, иргэд, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгааг авч санал хүсэлтэд нийцүүлэн ажиллахаар зорьж байгаа аж.

 

Ташрамд дурдахад, тус эмнэлэг хэвтэн эмчлүүлэгчиддээ 2020 оноос эхлэн иж бүрдэл хоолоор үйлчилж, тусгай зориулалтын өрөөнд савлан, давхар бүрд байрлах хоолны заалаар иргэдэд үйлчилж, халдвар хамгаалал, эрүүл ахуйн орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй юм.

 

相关新闻