16 цэцэрлэгийн 24 бүлэг цахимаар хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-08 14:01:39

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар ЕБС-ийн сурагчдын ирц 90 хувьтай хичээллэж байна.

Харин СӨББ буюу цэцэрлэгийн ирц 43 хувьтай байна. Цар тахлын хүнд хэцүү үед сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг хүргэж буй боловсролын салбарынхан халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна. Гэхдээ гэр бүлийн гишүүдээс шалтгаалан анги, бүлгүүдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх тохиолдол гарч байна гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

Тодруулбал, коронавирусний халдвар илэрсний улмаас 16 цэцэрлэгийн 24 бүлэг цахим сургалтад шилжсэн аж. Тухайн анги, бүлэгт суралцдаг хүүхдийн гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь халдвар авсан бол эрсдэлээс урьдчилан сэргийлж ийнхүү цахим хэлбэрт шилжүүлж байгаа ажээ. Ажлын тав хоног цахим хэлбэрт шилжсэн бүлгийн хүүхдүүд ангидаа ирэхдээ бүгд шинжилгээнд хамрагдах  эсэхийг одоогоор шийдээгүй байна. Харин эцэг эхчүүд сайн дураараа өрхийн эрүүл мэндийн төвдөө шинжилгээ өгөх боломжтой аж.

相关新闻