Дахин сонгуульд МАН- ын нэр дэвшигч ялав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-02 23:40:51

Дундговь аймгийн ИТХ- ын сонгуулийн 8- р тойрог буюу Луус суманд өнөөдөр дахин сонгууль явагдаж, МАН- аас нэр дэвшигч Б. Гантогтох сонгогчдын 58 хувийн саналаар ялалт байгуулав.

Тус тойрогт МАН- аас нэр дэвшигч Б. Гантогтох, бие даан нэр дэвшигч Д. Доржпүрэв нар тус бүр 316 санал авч тэнцэн, дахин сонгууль явуулах нөхцөл үүсээд байсан юм. Аймгийн сонгуулийн хороо тогтоол гаргаж, дахин сонгуулийг өнөөдөр явуулахаар товлосон бөгөөд санал хураалт өглөө 9 цагт эхэлж, орой 20 цаг хүртэл үргэлжилсэн байна.

Дахин санал хураалтад 774 сонгогч оролцож, 449 сонгогчийн саналаар Б. Гантогтох ялсан бол нэр дэвшигч Д. Доржпүрэв мөн 316 санал авчээ.

Ингээд Дундговь аймгийн ИТХ МАН- ын 19, АН- ын 14, МАХН-ын 1, бие даасан 1 төлөөлөгчөөс бүрдэхээр болж байна.

Т. Отгонтуяа

 

相关新闻