60 жилийн ойгоо бүтээлч ажлаар угтаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬУБТЗ-ын харьяа Сайншанд дахь Замын 4 дүгээр анги, чулуун завод үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой энэ оны долдугаар сарын 29-нд болно.
Ойг угтаж тус байгууллагаас бүтээлч олон ажлыг өрнүүлж байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрөөр замын албаны аварга шалгаруулах олон төрөлтийн тэмцээн зохион байгууллаа.
Мөн бүтээлч ажлын хүрээнд 7 дугаар хэсгийн хамт олон тоглоомын талбай тохижуулж, гэр цэцэрлэг ажиллуулж хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж байгаа юм. Зам засварын машинт станцын хамт олон Шаргын-Овоо-Замын-Үүд-2 өртөө хоорондын замд хүчжүүлсэн дунд засварын ажлыг хийжээ.
Мөн Шагай харвааны талбай, Үндэсний сурын талбайг шинээр тохижуулж хашааны дагуу дотор талд нь модны 90 ширхэг суулгац тарьж ургуулав.
Х.Эрдэнэбулган