Баян-Өлгий аймаг Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж 20 сая мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхүийн 1 тэрбум мод тарих санаачилгыг дэмжиж, 2030 он
хүртэл тус аймагт 20 сая мод тарих хөдөлгөөн өрнүүлж байгаагаа зарлалаа.
Аймгийн ЗДТГ-аас өгсөн мэдээллээр дээрх санаачилгын хүрээнд,
- Аймгийн
төвд Ховд голын эрэг дагуу 145 га талбайд шинээр мод тарьж цэцэрлэгт хүрээлэн
байгуулах;
- Бугат
сумаас Алтанцөгц сум чиглэлийн голын тохойд 15 га талбайд мод тарих;
- Баяннуур сумын нутаг дэвсгэрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих шийдвэр гарсан. Усан цахилгаан станцын хиймэл нуур байгуулах талбайн хар шороо, модыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн суулгах арга хэмжээ авах;
- Тус аймгийн ихэнх сумдын малчид хадлангийн талбай, бэлчээрээ хашаажуулж байгаа. Тухайн хамгаалалтад авсан, услалтын асуудлыг шийдсэн газруудын тодорхой хэсэгт мод тарих хөдөлгөөн өрнүүлэх;
- Улаанхус
сумын Согоог багийн нутаг дэвсгэрт элсний нүүдэлд дарагдсан талбайг ойжуулах;
- Аж
ахуйн нэгж, байгууллагууд эргэн тойрноо болон зам дагуу мод суулгах;
- Айл өрх бүр хашааныхаа тодорхой хэсэгт ногоон байгууламж бий болгох зэргээр дээрх ажлуудыг хэрэгжүүлнэ.
Харин хэрхэн санхүүжүүлэх асуудлыг судалж, бодлого боловсруулж байгаа ажээ.