Хятадын олон ангит киног 5 жилийн хугацаанд үзэгчдэд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-05 17:58:09

2014 оны Хятадын хамгийн олон үзэгчтэй "Бээжингийн залуус" олон ангит кино МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар гарч эхэллээ. 

Энэ нь БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлал хийх үеэрээ хоёр улсын соёлын харилцааг хөгжүүлэх зорилгоор Хятадын олон ангит киног Монголын Үндэсний телевизээр гаргах тохиролцоонд хүрсэнтэй холбоотой гарч буй анхны кино юм.

Энэхүү киногоор дамжуулан Монголчууд Хятадын орчин үеийн энгийн ард, залуусын амьдрал, үзэл бодол, тэмцлийн талаар танин мэдэх боломжтой.

Тус киног хүлээлгэн өгөх үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, “Энэ бүтээл нь Хятадын талаас Монголын талд өгч буй телевизийн шилдэг бүтээлүүдийн нэг, Хятадын хамгийн алдартай олон ангит кино юм. Уг киноны дууны үг, аяыг Хятадын нэрт дуучин Ван Фөн бичиж, дотооддоо ихээхэн алдартай дуу болсон. Энэ дууг монгол хэлнээ орчуулан гаргасан бөгөөд Монголын үзэгчдийн таашаалд нийцнэ гэдэгт найдаж байна. Хятадын тал цаашид МҮОНРТ болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагад телевизийн бүтээл нийлүүлэхэд бэлэн байна. Энэ удаагийн олон ангит киногоор дамжуулан хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эл бүтээлээс гадна  нийт 25 олон ангит киног 5 жилийн турш тус сувгаар гаргах аж.

Ж.Болор

相关新闻