Монгол кино контентын www.miye.mn сайт нээлтээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГИнтернэт кино театр буюу www.miye.mn сайт нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууддаа зориулан монгол видео контентыг албан ёсны зохиогчийн эрхтэй, дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэж эхэллээ.
Нээлтийн үеэр вэбсайтыг үүсгэн байгуулагч А. Миеэгомбо Монголын уран бүтээлчдийг дэмжин, хамтарч ажиллах, гадаадад байгаа Монголчуудын эрэлт хэрэгцээг хангах зорилготой тус хамтран ажилладаг уран бүтээлчид, контент нийлүүлэгчдэд сайтын танилцуулга, ажиллах зарчим болон оюуны өмчийн хулгайтай хэрхэн тэмцэх талаар холбогдох бусад мэдээллийг өгөв.
Тэрбээр албан ёсны эрх бүхий вэбсайтаа өнгөрсөн 5 дугаар сараас нээн ажиллуулж байгаагаа танилцуулаад, орчин үеийн технологи ашиглан Монголын уран бүтээлчдийн контентийг сурталчлан таниулж буйгаа хэллээ.
Ж.Болор