“Урлагийн бүтээлийн үнэ цэн ба нийгэмд үзүүлэх нөлөө“ илтгэл тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн нэрт үнэт эдлэл цуглуулагч, “Albion Art Jewelry Institute”-г үүсгэн байгуулагч Казүми Арикава “Урлагийн бүтээлийн үнэ цэн ба нийгэмд үзүүлэх нөлөө" сэдвээр энэ сарын 20-нд “Чингис хаан” Үндэсний музейд илтгэл тавина.
Казүми Арикава нь сүүлийн 40 гаруй жил үнэт эдлэл цуглуулж байгаа бөгөөд үнэт эдлэл нь зөвхөн гоёл чимэглэл бус үнэ цэнтэй, суралцаж болох урлаг хэмээн үздэг байна. Тэрбээр Японы орчин үеийн урлагийн алдартай төлөөлөгч Торү Күранүкийн “Хязгааргүй чулуун цуурай” үзэсгэлэнгийн нээлтэд оролцох юм. Үзэсгэлэнг “К-veritas” болон Япон Улсын Элчин сайдын яам, Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулна.