Хиймэл дагуул хөөргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-01 12:19:48

Өнөө өглөө 7 цаг 13 минутад Хятад улс Ши Чаны сансрын нислэгийг удирдах төвөөс "Бэй Дөү" хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

"Чан Жэн-3" зөөгч пуужингаар хүргэсэн энэхүү дагуул нь навигацийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон 20 дахь хиймэл дагуул ажээ. Энэхүү дагуул дээр анх удаа устөрөгчийн мазер угсарсан тул тойрог замд орсны дараа устөрөгчийн мазер, дагуул хоорондын холболт, шинэ хэлбэрийн навигацийн долгионы системийн туршилт хийн, боломж бүрдсэн нөхцөлд сүлжээгээр дамжин газрын гадаргууд навигацийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Энэ удаа хөөргөсөн дагуул болон зөөгч пуужинг Хятадын Сансрын техникийн групп компанийн харьяа Хятадын сансрын орон зайн технологийн судалгааны хүрээлэн болон Хятадын зөөгч пуужингийн техник судлалын хүрээлэнд судлан бүтээжээ. "Чан Жэн" загварын пуужин нь 212 дахь удаагаа үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ юм.

 

Хөххот.Б.Занданхүү

相关新闻
注释