Ургац хураалт 40 гаруй хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Энэ сарын 7-ны өдрийн байдлаар Төв аймагт ургац хураалт 40 гаруй хувьтай байна. Үүнээс үр тариа хураалт 31 хувь, улаан буудай 30 хувь, Төмс 75 хувь, хүнсний ногоо 65 хувь, тосны ургамал 27,6 хувьтай ургац хураалтын ажил үргэлжилж байна.
10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд хур тунадас орж, хөрсөн дээр цочир хүйтрэх цаг агаарын урьдчилсан мэдээллийн дагуу тариаланчид уртасгасан цагаар ажиллаж байна.
Ургац хураалтын ажилд томилогдсон хугацаат цэргийн алба хаагчид 10 дугаар сарын 5-ны өдөр буцсан бөгөөд тариаланчдад хувь нэмрээ оруулж, хамтран ажилласан нийт бие бүрэлдэхүүнд Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Н.Гантулга талархал илэрхийллээ.

