Шинэ цэцэрлэгийн барилгын ажил 50 гаруй хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-06 13:39:23

Дорноговь аймгийн Өргөн суманд энэ хавар эхэлсэн 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгийн барилгын ажил 50 гаруй хувьтай байна.

 Цэцэрлэгийн барилгын ажлыг “Мөнх-Өргөө” ХХК гүйцэтгэж буй бөгөөд хоёр давхрын угсралтын ажлыг дуусгажээ.

Уг барилгын ажлын нийт төсөв  730 гаруй сая төгрөг. Үүний тавин хувийг Япон Улсын хөрөнгөөр, үлдсэн 50 хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй.

Гүйцэтгэгч компани барилгыг ирэх есдүгээр сарын 01-нд  ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻