ДОРНОГОВЬ: Үндэсний бичиг соёлоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-09 11:49:11

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 9/МОНЦАМЭ/. Аймгийн Насан туршийн боловсролын төв, Боловсролын газар хамтран "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III", "Миний монгол хэл, бичиг-2025" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор уламжлал болгож хэвшсэн “Үндэсний бичигтэн” баг, хамт олон шалгаруулах "Тунгаамал" тэмцээнийг төрийн алба хаагчдын дунд зохион байгуулжээ.


Тус тэмцээнд аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Соёл урлаг, аялал жуучлал, залуучуудын газар, Татварын хэлтэс

Стандарт хэмжил зүйн газар, төрийн аудитын газрын баг, хамт олон оролцсон байна. 


Тэргүүн байрт Соёл урлаг, аялал жуучлал, залуучуудын газрын "Эх хэл, соёл" баг, дэд байрт Сайншанд сумын ЗДТГ "Хилэнц" баг, гутгаар байрт Төрийн аудитын газрын "Тэнгэрийн бичигтэн" баг тус тус шалгарлаа.


Ташрамд, төрийн алба хаагч болон иргэдийн үндэсний бичгийн мэдлэг, чадварыг ахиулах сургалтыг аймгийн Насан туршийн боловсролын төвөөс тогтмол зохион байгуулж байгаа юм.




相关新闻