Зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ хавар Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж буюу Иргэний хамгааллын сангийн санхүүжилтээр “Каритас Чех Репаблик” олон улсын байгууллага өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Дорноговь аймгийн зарим сумын 400 гаруй айл өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн.
Зудад нэрвэгдсэн малчин өрхөд 1,5 сарын хүнсний хэрэглээний багц буюу 50 кг гурил, 30 кг будаа, хоёр кг элсэн чихэр, гурван литр ургамлын тос, нэг кг давс, нэг цай олгосон бол энэ удаа мөнгөн тусламжийг үзүүлж байна.
Зайлшгүй тусламж үзүүлэх шаардлагатай айл өрхүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192-оос 300 мянган төгрөгийн тусламжийг үзүүлж буй. Мөнгөн тусламжийг үзүүлэхдээ тухайн малчинд банкаар үйлчлүүлэх чек бичиж өгж байгаа аж.
Х.Эрдэнэбулган