Д.Жаргалсайхан төрийн удирдлагын докторын зэрэг хамгааллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-12 15:35:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан 2021.06.28-ны өдөр Засгийн газрын харьяа Удирдлагын академид “Төрийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгаалсан аж.

Тэрээр өнөөдөр аймгийн Засаг дарга Б.Азжаргалд “Нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээний чиг үүрэг: хэрэгжилт, нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” докторын ажлын эх хувийг гардууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал: "Дархан-Уул аймагтаа төдийгүй 21 аймгийн хэмжээнд анхны Төрийн удирдлагын доктор (PhD)-ын зэрэг хүртсэнд нь баяр хүргэв. Мөн энэхүү бүтээл нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэл өрнөж буй энэ үед цаг үеэ олсон чухал сэдэв бөгөөд нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээний чиг үүргийн хэрэгжилт, үр дүнг сайжруулах чиглэлээр бодлогын шийдвэр гаргахад ашиглах боломжтой суурь судалгааны ажил болсныг онцлов.

Доктор Д.Жаргалсайхан нь төрийн захиргааны удирдлага, чанарын удирдлагын асуудлаар 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, судалгааны тайлан бичиж нийтлүүлжээ.

相关新闻