“Нүүдэлчин Монголчууд” үзүүлбэрээр циркийн Оскар хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭОХУ-ын Сочи хотод 2 дахь удаагаа зохион байгуулж буй "Мастер" олон улсын циркийн их наадамд дэлхийн циркийн шилдгүүд өрсөлдөж байна.
Дэлхийн циркийн урлагийнхан Оскарын шагналтай дүйцэхүйц хэмээн үнэлдэг тус наадмын 16 номинациас Монгол циркчид шилдэг номер, шилдэг трюк гэсэн төрөлд өрсөлдсөнөөс шилдэг трюк номинациас нийт 49 үзүүлбэрийг ардаа орхин 2016 оны дэлхийн циркийн шилдэг нь болжээ.
Энэхүү баярт мэдээг Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн, продюсер Н.Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Тэрбээр “Бид "Нүүдэлчин Монголчууд" үзүүлбэрээр дэлхийн циркийн Оскар хүртэж 75 жилийн ой нь тохиож буй Монгол циркийн урлагтаа бэлэг барилаа” хэмээн шагналын зургаа нийтэлжээ.
Ж.Болор