Шинэ цэнгэлдэх хүрээлэнд наадаж чадахгүй нь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-06 20:47:10

Энэ сарын 16-17- ны өдөр Дундговь аймгийн баяр наадам болно. Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахтай холбогдуулан аймаг, сумын баяр наадам болон аймаг, бүсийн томоохон уралдаан тэмцээнийг долдугаар сарын 15- 25- ны өдрүүдэд зохион байгуулахыг Засгийн газраас аймгийн Засаг дарга нарт даалгасан. Энэ дагуу  Дундговь аймгийн баяр  наадмыг энэ өдрүүдэд товлоод байгаа юм.

Баяр наадам зохион байгуулах комисс аймгийн ЗДТГ- ын даргын үүрэг гүйцэтгэгч Х. Отгонжаргалаар ахлуулан ажиллаж байгаа бөгөөд салбар комиссууд дор бүрнээ бэлтгэлээ хангаж байна.

 Энэ жил Дундговьчууд шинэ цэнгэлдэх хүрээлэнд наадна гэсэн хүлээлттэй байсан боловч цэнгэлдэх хүрээлэнгийн бүтээн байгуулалт дуусаагүй. Тиймээс хуучин наадмын талбайдаа энэ жилийн баяр наадмаа хийхээр зохион байгуулах комисс шийджээ.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Мандалговь хотод цэнгэлдэх хүрээлэн барьж эхлүүлээд байгаа бөгөөд дөрвөн бүрдэл байгууламж байхын эхнийх нь энэ жил ашиглалтад орох юм. Гэхдээ баяр наадмын өмнө амжихааргүй болжээ.

Т. Отгонтуяа

相关新闻