“Миний хотын соёл” уншлагын уралдааны шилдгүүдийг шалгаруулав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-10-17 20:05:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн төв номын сангаас санаачлан Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн хүрээнд “Миний хотын соёл” бүтээлч уншлагын аяныг өрнүүлжээ.

Уг аян нь гурван хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэг нь “Миний тэмдэглэл” юм. Ингэснээр уншсан номын талаар тэмдэглэл хөтөлж, сэтгэгдлээ илэрхийлэх аж. Энэ нь уншсан зүйлээ эргэн санах, ном унших өөрийн арга барилаа олох,  ой санамжаа сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой ажээ.

Хоёрдугаар хэсэг нь гэр бүлийн гишүүн бүр ном уншиж хэвших, номтой нөхөрлөх зорилгыг агуулсан “Гэр бүлийн ном”  төрөл юм. Ингэхдээ бага насны хүүхдэдээ ном уншиж өгөх, гэр бүлээрээ ном уншсанаар халуун дотно харилцаа нэмэгдэх, хүүхэд багачууд эцэг, эхээсээ ном унших аргад суралцах ач холбогдолтой аж.

Гурав дахь хэсэг нь  “Багшаас шавьд” гэсэн төрөл бөгөөд нас харгалзахгүй, багш нар өөрийн сэтгэмжээр ном унших аргыг шавь нартаа заах, номын соёлд хэрхэн суралцаж буй талаараа 3-5 минутын бичлэг хийж илгээжээ.

Цахим хэлбэрээр 14 хоногийн хугацаанд зохион байгуулсан уг аянд нийт 320 орчим иргэн 109 бүтээл илгээн оролцжээ. Төрөл тус бүрээс шилдэг таван оролцогчийг тодруулан энэ өдөр шагнан урамшууллаа.

"МИНИЙ ТЭМДЭГЛЭЛ" төрөлд

1 байр: Нэгдүгээр цэцэрлэгийн багш Б.Амаржаргал

2 байр: ОИЦ сургуулийн 12-5 ангийн сурагч Э.Нарансолонго

3 байр: Цайхун сургуулийн 5б ангийн сурагч А.Хувьзаяа

Тусгай байр: 9 дүгээр сургуулийн 8в ангийн сурагч Г.Номин-Эрдэнэ

Тусгай байр: ОИЦ сургуулийн 5-4 ангийн сурагч О.Буянхишиг 

"БАГШААС ШАВЬД" төрөлд

1 байр: 1 цэцэрлэгийн бэлтгэл А бүлгийн багш Ц.Золжаргал

2 байр: 9 дүгээр сургуулийн газар зүйн багш Б.Мөнхжигүүр

3 байр: 24 дүгээр цэцэрлэгийн багш н.Алтанчимэг

Тусгай байр: 12 дугаар цэцэрлэгийн Бэлтгэл Е бүлгийн багш А.Даваасүрэн

Тусгай байр: 10 дугаар цэцэрлэг

 "ГЭР БҮЛИЙН НОМ" төрөлд

1 байр: 1 цэцэрлэгийн арга зүйч О.Найгаль, охин У.Саруултуяа, У.Аминтуяа

2 байр:  13 дугаар цэцэрлэгийн Ахлах Б бүлгийн Т.Сийлэн

3 байр: 9-р сургуулийн 5в ангийн сурагч Г. Хүслэн

Тусгай байр: 1-р цэцэрлэг Бэлтгэл "А" бүлгийн Б. Уранбилэг

Тусгай байр: 13 дугаар цэцэрлэг Бэлтгэл бүлэг Г.Сайнхүү нар тус тус шалгарчээ. Мөн "Шилдэг гэр бүл"-ээр Гансүхийн Жаргалмөнхийн гэр бүл шалгарсан бол тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтнээр 16 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Т.Алтангүль, 16 дугаар сургуулийн 10в ангийн сурагч Б.Ивээл, Хараагийн Дарь эх ламын Гэцогдаржаалийн хийдийн Ловон лам П.Баасанжаргал, өндөр настан Д.Батаа, Б.Машдэлгэр нар тодорч, энгэрийн тэмдэг үнэмлэхээ гардан авсан юм.

Оюунлаг Дарханчуудад зориулсан уг үйл ажиллагааг ивээн тэтгэж, дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Б.Баттөмөрийн Ажлын алба, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн хамт олонд төв номын сангийн хамт олон талархал илэрхийлж байлаа

 

相关新闻