Туркийн жааз хөгжимчид Чингисийн талбайд тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-07-08 12:47:12

Нийслэлийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 12-15-нд “Их талын Жааз” олон улсын 10 дугаар наадам Улаанбаатар хотноо болно.

ОХУ, Японы уран бүтээлчдийн оролцох тус наадамд БНТУ-ыг төлөөлж нэрт жааз гитарчин, хөгжмийн зохиолч Өндэр Фожан болон түүний квартет хамтлаг хүрэлцэн ирж уран бүтээлээ толилуулах юм.

Туркийн уран бүтээлчид энэ сарын 13-нд 15:00 цагт “Цэрэндоржийн гудамж”-д, энэ сарын 14-нд 20:00 цагт “Чингис хааны талбай”-д тус тус олон нийтэд тоглолтоо хүргэх аж.

 

Б.Туул

 

相关新闻