Монголын анхны нүүдлийн гэр театр “Номадик” нээлтээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-08 16:53:24

Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол ардын язгуур урлаг, ёс заншлыг театрын урлагтай хослуулан хүргэж буй анхны нүүдлийн гэр театр болох "Номадик" театр өчигдөр нээлтээ хийлээ.

Тус театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан Монгол эсгий гэрт байрлаж ардын язгуур урлаг болоод Монголын ард түмний ахуйн зан үйл, ёс заншилийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан хүргэж буй анхны нүүдлийн гэр театр бөгөөд Монгол ард түмний заавал үзэх, Монголыг зорисон жуулчдын зайлшгүй очих газрын нэг юм. 

Театрын нээлтийг Монгол угсаатны Захчин ардын хурим болж буй байдлаар нээлтээ хийсэн юм. Нээлтийн үеэр хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг театрын урлагийн гайхалтай найруулгаар найруулж үзэгчдэд хүргэсэн юм. 

Тус театр нь нүүдэлчин түмний билгэдэл болсон Чингис хааны морьт хөшөөний дэргэд "Ариг Монгол" жуулчны баазад байрлаж байна.

Ж.Болор

相关新闻