Жүжигчин Ц.Цэрэнболд “Алтан гадас” одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-07-08 19:05:25

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохилдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу жүжигчин, Цэгмидийн Цэрэнболдыг "Алтан гадас" одонгоор шагнасныг өнөөдөр гардууллаа.

Тэрбээр драмын 30 орчим жүжиг, гадаадын зургаан кино, Монголын 20 орчим кинонд гол болон туслах дүр бүтээсэн билээ.

Мөн энэ үеэр тус театрын тооцооны нягтлан Ц.Чимидбаатар,  ҮТХ-ын дарга Н.Батбилэгт “Алтан гадас” одон, сантехникч Ш.Эрдэнэбат, Я.Батсайхан, нүүр хувиргагч Л.Энхтуяа нарт “Хөдөлмөрийн хүндэт” медаль гардуулав. 

Түүнчлэн УДЭТ-ын хамт олон Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртсэн УДЭТ-ын жүжигчин Л.Дэмидбаатар, "Алтан гадас" одонгоор шагнуулсан Ц.Цэрэнболд болон “Хөдөлмөрийн хүндэт” медаль хүртсэн бусад ажиллагсдад хүндэтгэл үзүүлсэн юм.

Ж.Болор

相关新闻