Дарви сум 36 га талбайд 40 тонн ногоон тэжээл тариалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-08 17:32:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Газар тариалан жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Дарви суманд 1370 ширхэг суулгацыг 51 иргэн 2 байгууллагад олгосон бөгөөд 4 төрлийн жимс тариалсан байна.

Уг ажлын үр дүнд Дарви сумынхан энэ онд 0.4 га талбайгаас 1.8 тонн төмс, 0.1 га-аас 1.6 тонн хүнсний ногоо, 7.2 га-аас 1.2 тонн жимс жимсгэнэ, 36 га-аас 40 тонн ногоон тэжээл тус тус хураан авсан тухай холбогдох албанаас мэдээлэв.

Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг нь "Газар тариалан жимс жимсгэнэ" хөтөлбөр юм.


相关新闻