Дорноговийн ИТХ 11 тэргүүлэгчтэй ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬШинээр байгуулагдсан Дорноговь аймгийн ИТХ ирэх дөрвөн жил 11 тэргүүлэгчтэй ажиллахаар боллоо.
Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг 100 хувь нэг намын төлөөллийг багтааж сонгосон бөгөөд энэ сарын 07-нд болсон ИТХ-ын анхдугаар хуралдаанаар баталсан байна.
Тус аймгийн ИТХ ирэх наймдугаар сард багтан хуралдаж аймаг орон нутгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээс гадна төсвийн тодотголыг батлахаар боллоо.
Х.Эрдэнэбулган