Хамгийн анхны гурвалжин марк

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-11-10 11:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хамгийн анхны гурвалжин маркийг 1959 оны 12 дугаар сарын 21-нд гүйлгээнд гаргажээ.

 

Манай улсын шуудангийн түүхэнд гүйлгээнд гаргасан “Монголын ан амьтан” сэдэвт долоон төрөл маркийн гурвыг нь анх гурвалжин дүрстэй хэвлэсэн байдаг. Марк 60х30 мм, 65х25 мм-ийн хэмжээтэй юм.

 

Монгол Улсад 40 шахам зүйлийн үслэг ан амьдардаг. Энэхүү маркт зарим төрөл, зүйлийн ховор, үслэг ан амьтдаас харуулжээ.

相关新闻