Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, хамгаалалтын дэглэм тогтоохыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-11-16 15:39:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал энэ сарын 15-нд боллоо. Уг хурлаар аймгийн БСУГ, Музейн удирдлагууд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, хамгаалалтын дэглэм тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр танилцуулсан аж. Дархан-Уул аймгийн сумын хамгаалалтад байх Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад шинээр бүртгүүлэх газар нутгийн нэрийг танилцуулав. Үүнд Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах Адуунчулуун уулын Суваргатай хад, Адуунчулуун уулын Өврийн бичээс, Хонгор суманд байрлах Хүйтний хурлын туурь, Суваргатай хад бүхий бичээс, Ногоон толгойн булш хиргэсүүр, Чингисийн морины уяа зэрэг дурсгалуудыг оруулах бөгөөд үүнээс Хүйтний хурлын туурь, Суваргатай хад бүхий бичээст хамгаалалтын дэглэм тогтоох тухай саналыг мэргэжлийн байгууллагууд гаргалаа.

Эдгээр дургалт газруудыг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах, хамгаалалтын дэглэм тогтоох тухай сумын ИТХ-ын тогтоол гарсан байна. Гэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, улмаар аймгийн ИТХ-ын Хуралдаанаар эцэслэн батлахаар дэмжлээ.

 

相关新闻