Наадамчин олон загварын дээлээр гоёжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 11:17:59

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Монголчууд төрийн их баяр наадмаа хүндэтгэн Монгол дээлээр гоёдог. Сүүлийн жилүүдэд уламжлалт гэхээсээ илүү орчин үеийн хэв маягт оруулсан загварын дээл өмсөх болжээ. Энэ жил ч уг хандлага давамгайлж байгаа нь ажиглагдсан. Ингээд та бүхэнд наадамчин олны гоёлыг танилцуулж байна.

А.Сандуйсүрэнгийн гэр бүл дурдан шаргал дээлээр наадмын гоёлоо сонгожээ.

Дэгжин гэр бүл олны дундаас онцгой харагдаж байв.

Эгч, дүү охид хос ягаан цэцэгс шиг л наадмын өнгө нэмжээ.

Үс сайхан бол зүс сайхан. Дээлтэй Монголчууд бүгдээрээ сайхан.

Бага хүү "Алив бидний зургийг үзүүлээрэй. Би яах вэ манай хэд ямар гарч"...

Хоёрхон сартай бяцхан охин ч бас дээлээ өмсөнө.

Ээждээ шаар зарахад нь тусалдаг сайн хүү

Хүү "Байж байгаарай. Шивээс наалгаж сайхан залуу болоод зургаа авахуулна"

Г.Уранчимэг

相关新闻