"Цагаанхуаран", "Нарт" хотхоны орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-02 13:38:09

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, "Цагаанхуаран", "Нарт" хотхоны орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна. 


Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын албаны дарга Д.Ариунбаатар ярихдаа “Шугам угсралтын хоёрдугаар ээлжийн ажлыг хийж, 300 мм-ийн 278 метр хоолой угсарсан. Өнөөдрөөс нэгдүгээр ээлжийн ажил эхэлж байна. Энд 600 мм-ийн төмөр бетон хоолой 232 метрийг угсарна. Борооны ус зайлуулах шугам угсралтыг хийснээр авто зам дээр ус тогтохоо больж, иргэд зорчиход аюулгүй болно. Тус ажлыг есдүгээр сард дуусгана" гэв.


Ус зайлуулах шугам угсралтын 40 хувийг гүйцэтгээд байна. 

相关新闻