Өвөрхангай нутгийнхан Ч.Дамдиншаравын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-18 12:11:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Дэлгэрэх гол дагуух бичил цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын түүхэнд олимпын наадмын /Мехико-1968/ анхны медальтан болсон гавьяат тамирчин, Ардын багш Чимэдбазарын Дамдиншаравын нэрэмжит болгож алдаршууллаа.


Монголын чөлөөт бөхийн алтан үеийн тамирчин, дасгалжуулагч, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, Мехикогийн XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг жингийн хүрэл медальт Ч.Дамдиншаравыг монголчууд андахгүй сайн мэднэ.


Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат Ч.Дамдиншарав багш 53 жилийн тэртээ буюу 1968 оны  10 дугаар сарын 20-нд Мексик улсын Мехикогийн олимпын чөлөөт бөхийн дэвжээнд Монгол хүн анх удаа олимпын медаль авсан түүхтэй. Тэрбээр олон тамирчдыг олон улс, тив дэлхийн олимпын дэвжээнд бэлдсэн Монгол түмний бахархал болсон алдартан билээ.


Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Засаг даргын тамгын газраас Арвайхээр хотын цэцэрлэгт хүрээлэнг Дамдиншарав  багшийн нэрэмжит болгосон байна. 



相关新闻