Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-19 10:27:14

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өчигдөр, өнгөрсөн шөнө цас орж ихэнх нутгаар 0-10 см цасан бүрхүүл тогтсон байна. Нийт нутгаар өчигдөр 4-17 градус, өнгөрсөн шөнө 13-26 градус хүйтэн байлаа.

Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад -4,4 градус, хамгийн хүйтэн нь Рэнчилхүмбэ суманд -26,6 градус хүйтэн хоножээ.  Тус аймгийн нутгаар энэ сарын 20-нд зарим газраар цас орно.

Салхи 20-нд баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна, бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр. Хүйтэрч, Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байх бол 22-ноос хүйтний эрч сулрах төлөвтэй байгаа ажээ.

 

相关新闻