Маргаашнаас автомашинууд дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 11:56:34

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно.

Дээд түвшний уулзалтад нийт 51 орон, олон улсын хоёр байгууллага, 10 орны Ерөнхийлөгч, 25 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцох юм.

Уг уулзалттай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 14,16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, харин 15,17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах юм.

Б.Заяа

相关新闻