“Улаанбаатар чуулга”-ыг театр болгон өөрчиллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-24 16:36:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тогтоолоор “Улаанбаатар чуулга”-ын нэрийг “Улаанбаатар театр” болгон өөрчиллөө.


Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ыг уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготойгоор 2006 онд байгуулсан. Тус байгууллага нь уран бүтээлч болон тайз засалч, үйлчилгээний 62 албан хаагчтай юм. Мөн урын сандаа тайзны бүрэн хэмжээний 22, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96 бүтээлтэй.


Тус чуулгыг театр болгосноор одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Харин гадаад харилцаа, хамтын ажиллагаа нь өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр, олон улсын театрын төсөлд хамрагдах боломж бүрдэнэ хэмээн үзэж буй юм.

相关新闻