ОБЕГ-аас гол усны аюулаас болгоомжлохыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОБЕГ-аас өдрүүдэд ихэнх нутгаар бороотой байх тул усны осол, үерийн аюулаас сэрэмжлүүллээ.
Усархаг, дуу цахилгаантай борооны улмаас манай орны ихэнх гол мөрөн нуур үерлэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаас эхтэй Ховд, Буянт, Завхан, Байдраг, Идэр, Эг, Орхон гол, Сэлэнгэ мөрөн, Туул Тэрэлж зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджаас 10-97 см-ээр нэмэгдсэн байна.
Үндэсний их баяр наадмаар олон хоногийн амралт таарч байгаа тул ард иргэд аялал, амралтаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн хүчтэй аадар бороо орох нь үерийн аюул дагуулж болзошгүй тул учирч болзошгүй эрсдлээс сэрэмжилж, голын эрэг хөндийд байрлахгүй байхыг сэрэмжлүүлэв.
Б.Заяа