Зарим иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-07-14 17:10:23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласан Чингэлтэй дүүргийн зарим иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Ж.Лхагвасүрэн, Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж нар энэ сарын 10-нд гардуулан өгсөн юм. “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Г.Агваандорж, С.Батзоригт, Л.Дамдинсүрэн нарын 7 хүн, “Алтан гадас” одонгоор хуульч, өмгөөлөгч О.Эрдэнэчимэг болон Т.Адийхүү, Г.Батмөнх, М.Баатаржав, М.Байгалмаа нарын 20 хүн энгэрээ мялаалаа.

“Цэргийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны өндөр настан П.Батмөнх, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Э.Долгорсүрэн, Д.Нараа, М.Наран-Юндэн нарын 8 хүнийг шагнаж урамшууллаа. Шагнал авсан нийт хүмүүст хандаж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэсэн юм. 

Н.Туяа

相关新闻