Хилийн мэргэжлийн хяналтынхан 3 ээлжээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-07-15 12:38:08

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан гурван ээлжээр ажиллаж байна.

Тус албаны зүгээс 7 дугаар сарын 12-18-ны өдөр ажилллах "Гүйцэтгэх ажлын төлөвлөгөө"-г гаргасан аж. Уг төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа эсэхийг МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж тэргүүтэй удирдлагууд өчигдөр  Буян-Ухаа боомтод ажиллах үеэрээ танилцсан байна. 

Ингээд МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж Хил, хяналтын байгууллага болон холбогдох байгууллагуудтай хяналт шалгалтын үйл ажиллагаагаа уялдуулах, бэлэн байдлыг хангаж ажиллах, зорчигчдод үйлчлэх харилцаа, хандлага, ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлж ажиллахад анхаарах талаар үүрэг даалгавар, чиглэл өгчээ. Мөн цаашдын хяналтын шалгалтын үйл ажиллагаагаа АСЕМ-ын үеийн хяналт шалгалтын үйл ажиллагаатай нэг түвшинд үргэлжлүүлэн хийхийг зөвлөв.

Б.Туул

相关新闻