Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад ёс зүйн хичээл заав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Эрүүл мэндийн газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр  харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлага,
ёс зүйн салбар, хэсгийн хороо, ёс зүйн багийн ахлагч, гишүүдэд ёс зүйн сургалтыг
энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Гурван хоног үргэлжилсэн уг
сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдээс
185 эмч, мэргэжилтэн оролцов.
Сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх
Ёс зүйн хяналтын хорооны Соён гэгээрүүлэх дэд зөвлөлийн дарга, АУ-ны доктор,
Д.Оюунбилэг, тус хорооны Иргэдийн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх дэд
зөвлөлийн дарга, АУ-ны магистр Ш.Оюунчимэг нар явуулж, төрийн захиргааны болон
үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм, гамшгийн үеийн анагаах ухааны ёс
зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл өглөө. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    