Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-07-16 10:55:58

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өнөөдөр тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Манай улсад зохион байгуулж буй АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалттай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан  сэргийлэх зорилгоор энэ сарын 14-17-ний өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж буй.

Маргаашийн хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгойгоор тоогоор төгссөн бол хөдөлгөөнд оролцох боломжтой.

Б.Туул

相关新闻