Удирдах ажилтныг чадавхижуулах тусгай хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-16 13:27:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ур чадварыг нь ахиулахаар тусгасан байдаг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Удирдлагын академитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр аймгийн төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлж, сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний сайн туршлагыг бий болгох аж.

Мөн манай аймгийг түшиц аймаг болгон сонгон төрийн захиргааны болон боловсролын байгууллагын удирдах ажилтныг чадавхжуулах тусгайлсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Хамтын ажиллагааны санамж бичгийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг нар байгууллаа.

 

相关新闻