“Улаан шугам” баримтат кино цар тахлын хүнд үеийг харуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “VAST MONGOLIA” продакшны бүтээсэн “Улаан шугам” баримтат кино МҮОНТ-ээр маргааш үзэгчдийн хүртээл болно.
Тус киноны гол үйл явдал нь Монгол Улсад ковидын халдвар
хурдтай тархаж нөхцөл байдал хүндэрсэн үед буюу 2021 оны 6 сараас өрнөж 2021
оны 9 сар хүртэл үргэлжилнэ. Мөн ковидын халдварыг дотооддоо алдсан буюу
2020 оны 11 сараас эхлэн 2021 оны 8 сар хүртэлх цар тахалтай холбогдох бусад
үйл явдал, тоо баримтуудыг тусгажээ.
Киноны гол,
туслах дүрүүд болох эмч, өвчтөн, тэдний ар гэр, бусад дүрүүд нь ямар ч
зохиомжгүй учир тэдний ажил амьдралын
бодит түүхэд тулгуурлан кино зохиолыг гаргасан байна.
Зураг авалтыг ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, НЭМҮТ,
“Улаанбаатар буян” компани зэрэг 10-аад байгууллагад хийж гүйцэтгэжээ.
Хэнийг ч орхихгүй, хамтдаа хөгжих Тогтвортой хөгжлийн үндсэн
зарчмыг баримтлан киногоо бүх хүмүүст үзэж, сонсож, харж ойлгоход зориулан
дохионы хэл, хадмал орчуулгатай болгосон. Мөн хүний эрхийг хүндэтгэн ХЭҮК-ийг зөвлөхөөр ажиллуулсан гэдгийг уран
бүтээлчид хэлж байна.
Тус баримтат киноны ерөнхий продюсерээр Ц.Нинжжамц, продюсерээр Э.Энхтүвшин, ерөнхий найруулагчаар Д.Батбаяр, ерөнхий зураглаачаар Э.Алтан-Очир нар ажилласан бол Д.Даваадулам кино зохиолыг бичиж, ариутган шүүжээ.