Хурлын үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмын төслийг боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ 
                                                                    Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн
найруулга ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно.
Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын үйл
ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмуудыг шинээр боловсруулж батлах ёстой аж.
Уг ажлыг гардан гүйцэтгэх ажлын хэсгийг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор байгууллаа.
Ажлын хэсгийг аймгийн Засаг даргын
орлогч С.Хонаев ахалж, гишүүдээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч
Х.Нурка, З.Исагул, Х.Асылбек, Х.Мүпти, Х.Дармен, З.Жолаушыбай, иргэдийн
төлөөлөл Н.Айдолда нар ажиллана.
Дүрэм, журмын төсөл бэлэн болсны дараа
аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж, хэлэлцэн
батлах ажээ.  
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    