Жаргалант суманд шүлхий өвчний хоёр голомт үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-12-21 18:27:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 13- нд Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчний нэг тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дахин шинэ голомт нэмэгдэж 4 айлын 14 үхэр өвчилсөн байна. Шүлхийгээр өвчилсөн 2 үхрийг устгалд оруулж бусад өвчилсөн малд шинж тэмдгийн эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Шүлхий өвчний шинэ голомт нэмэгдэж байгаатай холбоотойгоор сумын Онцгой комисс болон холбогдох албанаас эргүүл, пост гарган ажиллаж, голомтын бүсэд ариутгал халдваргүйтгэл хийж байна.

Мөн бэлчээрээр дамжин өвчин халдварлах тул ойролцоох айлуудыг малаа 14 хоног хашаанд нь тэжээх шийдвэрийг сумын Онцгой комисс гаргасан байна. Ингэснээр өвчин тархахгүй байх боломж бүрдэх бөгөөд хэрэв энэ шийдвэрийг зөрчвөл хариуцлага тооцно гэлээ.

相关新闻