Тэмээний ноосыг Дорноговийн брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-17 15:04:30

Дорноговь аймаг жилдээ 100 гаруй тонн тэмээний ноос бэлтгэдэг бөгөөд нийлүүлэлтээрээ улсад эхний байрт жагсдаг.

Хөдөө аж ахуйн салбараас гарч буй энэхүү түүхий эдийн боломжийг ашиглаж Монголын Инноваци хөгжлийн төвөөс санаачлан Дорноговь аймгийн тэмээний ноосоор бээлий, комбинзон  зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгаа, туршилтын ажлыг 2014 оноос хэрэгжүүлснээс гадна энэ чиглэлээр  Дорноговийн 5 үйлдвэрлэгчийг өөрийн хөрөнгөөр сургаж дадлагажуулсан нь үр өгөөжөө өгчээ. Одоо тэмээний ноосоор бээлий, эко комбинзон зэргийг үйлдвэрлэж байгаа бөгөөд тэмээний ноос нь салхи нэвтрүүлдэггүй, хөнгөн дулаан, биед эвтэйхэн, хүний биеийн хөдөлгөөнийг хязгаарладаггүй давуу талтай аж.

Х.Эрдэнэбулган

相关新闻