Дорноговийн скаутууд олон улсын чуулганд оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-17 15:06:42

Энэ сарын 25-наас 8 дугаар сарын  01-нд олон улсын “Найрамдал” зусланд болох “Жембори” буюу Олон улсын скаутын чуулганд Дорноговийн хүүхдүүд оролцохоор бэлтгэж байна.

Энэ удаагийн чуулганд тус аймгаас 4 багш 50 орчим скаут хүүхэд оролцох бөгөөд хүүхдүүдийг Сайншанд сумын ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Мөнхбаатар ахалж явах аж. 

“Жембори” буюу олон улсын скаутын чуулганд 21 аймгаас гадна  олон улсын хүүхдүүд оролцдог бөгөөд хүүхдүүд 5 хотхон, 80 гаруй өртөөгөөр байрлаж эрүүл мэнд, спорт, танин мэдэхүй болон бусад чиглэлээр туршлага солилцож, найз нөхдийн харилцаа үүсгэдэг байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻