Хурдан дааганууд Луус сумаас тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-17 23:44:00

Дундговь аймгийн баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өнөөдөр баяр наадам их насны морьдын уралдаанаар эхлэв.

Их насны морьдын уралдааны түрүү, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын алдарт уяачдын морьд хурд магнайлж, уясан эзэн хурсан олныг баярлууллаа. Тодруулбал, Хулд сумын Д. Баттөрийн хээр морь түрүүлж, Ж. Эрдэнэбатын хүрэн аман хүзүүдсэн бөгөөд удаад нь Өлзийт сумын Э. Нямхүүгийн  хонгор, мөн сумын харъяат аймгийн алдарт уяач Ц. Мөнхбаярын буурал, Адаацаг сумын Б. Пүрэвдоржийн зээрд халзан морь тус тус хурдлав.

Хязаалангийн уралдаанд Эрдэнэдалай сумын алдарт уяач О. Ундрахбаярын ногоон хязаалан түрүүлж, Сайхан- Овоо сумын алдарт уяач Н Аззаяагийн бор халзан аман хүзүүдсэн бол Хулд сумын харъяат аймгийн алдарт уяач Б. Будхүүгийн саарал, Сайнцагаан сумын Н. Одбаярын хул халзан, Сайнцагаан сумын Г. Бат- Оршихын шарга хязаалан айргийн тавд хурдаллаа.

Наадамчдын өхөөрдөл төрүүлдэг дааганы уралдаанд мөн Луус сумын уяачдын уяж сойсон дааганууд наадмын түрүү, аман хүзүүнд хурдалсан. Уяач Д. Тогтох- Эрдэнийн зээрд даага түрүүлсэн бол Д. Ганболдын цэгээн даага аман хүзүүдэж, Цагаандэлгэр сумын Г. Түвшинжаргалын хонгор, Сайнцагаан сумын н.Бэрхсайханы зээрд, Адаацаг сумын Б. Пүрэвдоржийн зээрд халзан даага айргийн тавд тус тус хурдалж,наадамчин олныг баясгалаа

Энэ жилийн наадмын хамгийн олон түрүү, айргийг Хулд, Дэлгэрхангай, Сайхан- Овоо сумын шандаст хүлгүүд авав.

Т. Отгонтуяа

相关新闻