Хөвсгөл сумынхан одтой сайхан наадлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-18 12:11:29

Говийн хутагтуудын нутаг хэмээн алдаршсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын наадам  долдугаар сарын 15-16-нд ёслол төгөлдөр боллоо.

Тус наадамд хүчит 32 бөх барилдахад Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг түрүүлж, залуу бөх Б.Эрхэмбаяр үзүүрлэж сумын начны болзол хангав.

Их насны морьдын уралдаанд Хөвсгөл сумын алдарт  уяач Ц.Батболдын хул морь  түрүүлсэн бол хурдан азарганы уралдаанд  аймгийн алдарт уяач  Д.Энхболдын  босоо хонгор  азарга магнайлжээ.

Хурдан соёолонгийн уралдаанд аймгийн алдарт уяач Б.Анхбаярын шарга түрүүлж наадамчин олноо баясгасан бол хязаалан насны морьдын уралдаанд  тус сумын уугуул, улсын сайн малчин Г.Ууганбаярын хонгор үрээ,  хурдан шүдлэнгийн уралдаанд  аймгийн алдарт уяач Б.Анхбаярын шарга, хурдан дааганы уралдаанд  Хөвсгөл сумын уяач Ц.Соёлхүүгийн хээр алаг даага  тус тус түрүүлэв.

Хөвсгөлчүүд энэ жил бөх,  хурдан мориныхоо түрүүг өөрсдөө авч одтой сайхан наадлаа.

Х.Эрдэнэбулган

相关新闻