Хүүхдийн тасгийг иж бүрэн засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-29 17:11:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ирэх онд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийнэ гэж Засаг дарга Б.Азжаргал тус тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ мэдэгдсэн. Учир нь 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан хүүхэд, багачуудын эмчилгээ, сувилгаа авдаг байр тохилог байх ёстой. Тиймээс зураг, төсөв санхүүгийн задаргааг ирэх сарын 15-ны дотор өгөхийг Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбатад үүрэг болголоо.

1977 онд ашиглалтад орсон Хүүхдийн тасагт урсгал завсар хийж байснаас бүрэн засвар хийж байгаагүй аж. Дулаан алдагдалтай, цэвэр, бохир усны шугам гэмтэлтэй зэрэг завсарлах олон зүйл байдаг. Хөрөнгө санхүүгийн байдлаас шалтгаалан бүгдийг хийж чаддаггүй байсан. Харин энэ бүхнийг ирэх онд шийдвэрлэхээр болсонд баяртай байна гэж тасгийн их эмч хэллээ. Ингэснээр хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд болон эцэг эхчүүдэд ая тухтай эмчлүүлэх боломж бүрдэх юм. 

相关新闻