Азийн наадамд оролцох Дорноговийн тамирчид нийслэлийг зорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-18 12:13:02

Энэ оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 01-ний хооронд Улаанбаатар хотод болох Азийн өсвөрийн даамчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Дорноговийн тамирчдын бэлтгэл бүрэн хангагджээ.

Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцохоор бэлтгэлээ базаасан Дорноговийн 26 шилдэг өсвөрийн тамирчин дасгалжуулагч Ш.Өвгөн багшийн хамт 7 дугаар сарын 18-нд  нийслэл хотыг зорилоо.

Зөвхөн нэг аймгаас улсаа төлөөлөн 26 тамирчин оролцож байгаа нь Дорноговийн  өсвөрийн даамчдын чадал чансааг харуулж байгаа явдал гэж үзэх хүн олон байна.

Тамирчин хүүхдүүдийг  өсвөрийн даамчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, шатрын  спортын дэд мастер Э.Хүслэн охин ахалж буй. Тэд долдугаар сарын 20-нд анхныхаа өргийг тоглоно.

Х.Эрдэнэбулган

相关新闻